Ном
--
… хоёрдугаар курсын өвлийн амралтаар би үнэхээр уйдсандаа “тун тэнэг” нэг номын хэлэлцүүлэгт очсон юм. Баруун 4 зам хавьцаа л болсон. Эхэлснээс нь хойш сонжсон царай гаргаж, ярвайж сууснаа өөртэй маань адилхан залхчихсан байгаа нэг охинтой харц тулгарсан даа. Тэгээд цайны завсарлагаанаар нь бид хоорондоо ярилцаад, “Тэд ойлгосон бол ингэж ярихгүй байх байсандаа” -гэж элэглэж, шоглож нэг нэгэндээ догь царай гарган яриа нийлсэндээ огшоод фэйсбүүкээ хүртэл солилцсон юм. Хамгийн солиотой нь тэр шөнөжин хоорондоо уншсан номоо ярилцаад, өвлийн амралтжингаа хоорондоо үзэл бодлоо солилцож байв. Бүр галзуу явдал болсон нь хичээл ороход бид хоёр сэтгүүлийн нэг анги болж таарсан. Яагаад энэ дурсамж орж ирсэн юм бол доо гэж үү… Өглөө сэрээд орондоо хөрвөөж байгаад “Dead poets society” эхлүүлтэл тэр жилийн хавар бид МУИС дотор тэнэж, хоосон анги олоод түгжиж байгаад олон кино үздэг байсан нь санаанд оров. Тэдний нэг… Яаж огшсондоо л харанхуй шөнө Богд уул руу хамтдаа авирсан байх вээ дээ… Мэдээж энэнээс олон зүйлс байгаа л даа. Бичихээс байтугай бодохоос ч зүрхшээх юм уу… Ямар нэгэн зүйлийг нандигнахаар нэг л хүрч чаддаггүй шүү дээ. Зүгээр л иймэрхүү дурсамж орж ирэхээр 18-тай байсан өөрийгөө өхөөрдөөд, чимээгүйхэн мишээдэг юм. Бороотой ийм өдөр болзсон газраа уулзахдаа бид шүлгийн номоо мартдаггүй байв. Нэгэндээ уншиж өгдөг байсан тийм галзуу өдрүүдийн төлөө өнөөдөр дахиад л амьдрах хэрэгтэй шүү дээ… Аая ххэ Ихэнх эрс чимээгүй цөхрөлийн байдалдаа амьдардаг байхад бид үнэхээр гал гарсан өдрүүдийг хамтдаа туулаад, төгсгөлд нь өөрсдийн номыг хүртэл гараараа хийгээд, бүгд тойруулан дурсамжаа гараараа бичиж дурсгаад салцгааж. Үүнээс нандин бэлэг гэж юусан байх билээ дээ…